Х.Баттулга өөрийн хүнийг Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд болгохоор зүтгүүлж байна

0

Ардчилсан нам дотор Засгийн газрын гишүүн, сайд
болох өрсөлдөөн эхэлж, тодорхой нэрс яригдаж
байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Шинэ засгийн газраас АН 7-8 сайдын суудал авах тохироотой байгаа.
Харин АН-ыг төлөөлөн сайдаар томилогдох нэрс
дунд Хангайн бүсээс анх удаа УИХ-д сонгогдсон
Д.Жаргалсайхан байгаа гэнэ. Түүний хувьд өмнө нь
Баянхонгор аймгийн засаг даргаар ажиллаж байсан
бөгөөд Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн
Х.Баттулгын фракцид хамаардаг. Өөрөөр хэлбэл нэг
нутгийн дүү нь.
Хамтарсан 3Г-т орох дэмжлэг авах шийдвэрт АН-даа
нөлөөтэй байгаа томоохон фракциуд нөлөө үзүүлнэ.
Түүнчлэн хэн, хэн 3Г-т орж, сайдын суудал авахыг ч
АН доторх фракциудын тохироогоор шийднэ. Тэр ч
утгаараа АН-ын авах 7-8 сайдаас МОАХ буюу
Х.Баттулгын фракц 1-2 сайд авах нь тодорхой.
Хамгийн түрүүнд О.Алтангэрэл Хууль зүйн сайдад
яригдаж байгаа бол Д.Жаргалсайханыг Аж үйлдвэр,
эрдэс баялгийн сайд болгохоор санал болгосон гэнэ.
Анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд сайд болох нь
тийм ч түгээмэл биш. Тэр дундаа дөнгөж УИХ-ын
гишүүнээр сонгогдсон улс төрчдийг сайдаар томилно
гэдэг улс төрийн том дэмжлэг байгаа гэсэн үг. Энэ
бүхний ард Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын
гишүүн .Баттулга байгаа бөгөөд Д. Жаргалсайханыг
зүтгүүлж байх магадлалтай юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *