Ирэх 7 хоногт их, дээд сургуулийн бүртгэл үргэлжилнэ

0

Их, дээд сургуулийн хичээл ирэх наймдугаар сарын 26-наас эхэлнэ. Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 130 мянга гаруй оюутан суралцах урьдчилсан статистик байгааг салбар яамнаас мэдээлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтын хувьд онцлогтой бөгөөд жилд хоёр удаа авах зохион байгуулалтад шилжсэн билээ. Тиймдээ ч их, дээд сургуульд элсэгчдийн тоо сүүлийн жилүүдэд өндөр байгаа аж. Бид их сургуульд элсэгчдэд зориулж сургалтын төлбөр хэд байгаа талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

МУИС ИРЭХ САРД НЭМЭЛТ ЭЛСЭЛТЭЭ АВНА

Монгол Улсын их сургуулийн вэб сайт дээр элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь оруулж байгаа. Тус сургуульд элсэгчид элсэх хүсэлтээ цахимаар гаргасан. Энэ бүртгэл дууссаны дараа элсэх эрх олгох үйл ажиллагаа эхэлсэн юм. Жагсаалтын мэдээллийг цахим хуудаст хандаж “Жагсаалт харах” гэсэн товч дээр дарж харна. Цахим бүртгэлийн ачаалал их байгаа учраас системд нэвтрэх хурд удах тохиолдол гарч байгаа аж. Хүлээцтэй байж, оюутнууд шаардлагатай тохиолдолд элсэлтийн талаар мэдээллийг 75754400-1153 дугаарт залгаж авах боломжтой байна. МУИС 2024-2025 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмээгүй гэдэг мэдээллийг өглөө.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://burtgel.num.edu.mn/

МУБИС: ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА

Монгол Улсын Боловсролын их сургуулийн босго оноо 480 бөгөөд багш мэргэжлээр элсэн суралцах оюутнууд Элсэлтийн ерөнхий шалгалтдаа өндөр оноо авсан бол Засгийн газрын тэтгэлгээр 50-100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжтой байдаг. Тус сургуулийн тухайд өнгөрсөн 2021 оны хавраас эхлэн бүртгэлийг цахимаар хийж эхэлсэн. Өнгөрсөн жил ЭЕШ өгсөн хүүхдүүдийн хувьд элсэлтийн бүртгэл нээлттэй байгаа бөгөөд МУБИС-ийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдэх эсэх шийдвэр эцэслэж гараагүй гэв. Багш болон бусад мэргэжлийн онцлогоос шалтгаалж нэг кредит нь 78-94 мянган төгрөгийн хооронд үнэлгээтэй байгаа юм байна.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://burtgel.msue.edu.mn/

ШУТИС: ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙГ ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хувьд цахим бүртгэлийн ажил дуусч, элсэгчдийн онооны жагсаалт гарчээ. Ингэснээр оюутнууд салбар болон суралцаж буй мэргэжлээсээ хамаараад элсэн орох мэргэжил сонголтоо хийж эхэлсэн байна. Төлбөрийн хувьд нэг кредитүүд өөр, өөр үнэтэй байгаа аж. Гадаад хэлний сургуулийн кредитийн үнэлгээ хямд байдаг бол тус сургуулийн барилга, архитектурын сургууль болон үйлдвэрлэлийн технологийн сургуулийн төлбөр нь өндөр байдаг юм байна.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://elselt.edu.mn/

АШУИС: СУВИЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

Анагаах болон Уламжлалт анагаахын сургууль зургаан жил, Био-анагаах, Нүүр ам судлал, Нийгмийн эрүүл мэнд, Эм зүйн сургууль таван жил, бусад салбар сургуулиуд дөрвөөс таван жилийн сургалтын хөтөлбөртэй. 2024 онд бүрэлдэхүүндээ 41 тэнхимтэй хичээллэх юм байна.

Сургалтын төлбөрийн тухайд:

  • Бакалаврын нэг кредитийн төлбөр 99000-119790 төгрөг
  • Дипломын сургалтын нэг кредитийн төлбөр 23000-67200 төгрөг
  • Сувилагч мэргэжлээр ЭЕШ хоёр хичээл 501 онооноос дээш тэтгэлэгт хамрагдах аж.

СЭЗИС: БҮРТГЭЛ ДУУССАНЫ ДАРАА УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТУУДЫГ АВНА

Санхүү эдийн засгийн их сургуулийн хувьд сургалтын төлбөр нэмэгдээгүй. Нэг улиралд дунджаар 12-19 кредит үзэх боломжтой юм байна. Бакалаврын хөтөлбөрийн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сард хэлсэн. Элсэгч оюутнууд цахимаар бүртгэлээ амжилттай хийсэн байна. Нийт бүртгүүлсэн бүртгүүлэгчид элсэлтийн журам-ын 2.2, 4.3-т д заасан ур чадварын шалгалтыг цахим сургалтын талбараар дамжуулан аваад байна.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://admission.ufe.edu.mn/

2024-2025 оны хичээлийн жилийн цахим элсэлтэд Монголын Их, дээд сургуулийн консорциумын гишүүн сургуулиудаас дараах 52 сургуульд EES.EDU.MN-д бүртгүүлэх аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *