Саудын Арабын хаан наадмын мэндчилгээ ирүүлжээ
Монголын ард түмэнд Саудын Арабын Хаант Улсын хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд, Угсаа залгамжлах ханхүү бөгөөд ерөнхий сайд Мухаммад бин Салман Аль-Сауд нар баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.
Хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд өдгөө 89 настай. Түүний хүү Мухаммад бин Салман Аль-Сауд 2022 оны есдүгээр сараас улсынхаа ерөнхий сайдаар ажиллаж буй юм.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Чин сэтгэлийн гүн хүндэтгэлээ илэрхийлье” гэжээ.
Эх сурвалж: ЕТГ-ын ХМА