ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Хамтарсан ЗГ-ын гэрээг зөрчсөн сайд нарыг намууд УИХ дахь бүлгээрээ хэлэлцэж хариуцлага тооцно
Засгийн газрын өнөөдрийн буюу 2024.07.17-ны өдрийн ээлжит хуралдаан болж хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа, хуралдааны журмын талаар болон бусад асуудлыг хэлэлцээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Тэрбээр “Хамтарсан Засгийн газар цаашид илүү хурдтайгаар, цахим технологийг ашиглан иргэдэд хүрч ажиллах зорилт тавьсан. Засгийн газраас гаргасан шийвэрийн биелэлтүүд хангалттай биелдэггүй байдлаас болж иргэдээс маш олон өргөдөл гомдлууд ирдэг. Тиймээс Засгийн газраас гаргасан үүрэг даалгавар, шийдвэрийг холбогдох салбарын сайдууд хангаж ажиллах, биелэлтийг үнэлгээжүүлэх чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс өглөө.
Цаашид хамтарсан Засгийн газрын гэрээ албажиж УИХ-ын тогтоолор баталгаажсанаар гэрээг зөрчсөн болон гэрээний үүргээ биелүүлээгүй сайд нарыг тухайн улс төрийн нам УИХ дахь бүлгээрээ хэлэлцэж улс төрийн арга хэмжээ авах, кабинетын зарчмаа мөрдөхгүй байгаа сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг улс төрийн намын шийдвэр гаргадаг дэдэ байгууллага нь шийдвэрээ гаргах болно” гэв.