Сайд асан Б.Бат-Эрдэнэ гишүүнийг ТӨРИЙН НУУЦ задруулсан гэх мэдээлэл тогтоогдвол 1-5 хүртэлх жилээр хорих ялтай хуулийн заалт үйлчилнэ

0

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт шүүхээс илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, төрийн нууц мэдээллийг олж авсан, хадгалсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх таван үндэслэлээр 4 жил 9 сарын хорих ял оноосон билээ.

Тэгвэл дээрхээс хамгийн ноцтой байж болох нэг зүйл нь төрийн нууцтай холбоотой асуудал юм. Өөрөөр хэлбэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгт шүүхээс хорих ял оноосон нэг үндэслэлийг төрийн нууц мэдээлэл олж авсан гэж үзэж буй. Олон нийтийн дунд төрийн нууц мэдээллийг олж авч хадгалсан сэтгүүлчид ял оноож шийтгэсэн хэр нь тухайн төрийн нууц мэдээллийг хэн түүнд өгсөн бэ гэдэг агуулга том асуултын тэмдэг болж үлдээд буй.

Хачирхалтай нь өнөөдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн төрийн гурван өндөрлөгтэй уулзах хүсэлт гаргахдаа хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, тухайн төрийн нууц мэдээллийг задруулж, улмаар дамжуулсан хүн нь БОАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гэсэн агуулгатай мэдэгдэл хийв.

Хэрэв уг мэдээлэл нь үнэн болж, Төрийн нууцыг задруулсан нь батлагдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 19.12 дүгээр зүйлд зааснаар “Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй бол гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу шийтгүүлэх хуультай аж.

Дашрамд сануулахад, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт “ТӨРИЙН НУУЦ” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг” хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *