Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замд үер бууж зорчих хэсэг эвдэрчээ
Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замд наймдугаар сарын 2-ны өдөр орсон аадар борооны улмаас 258км-т байрлах 12у/м гүүрний дөхөх далан үeрийн усанд угаагдаж нарийссан байна.
Зам хариуцагч “Поларис рөүд инжeнeринг” ХХК газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд дээрх гүүрийн ойролцоо түр зам гарган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байгаа аж.