Хурдан морины уралдааны зам, эвдэрсэн гуу жалгыг засаж байна

0

Орхон  аймгийн ЗДТГ, морин спорт, уяачдын “Эрдэнэт хүлэг” холбоо, хамтран, хурдан морьдын уралдааны замд борооны улмаас тогтсон шавар шалбаагыг цэвэрлэн, замыг хусаж,  эвдэрсэн гарам, жалгыг засаж байна. Орхон аймгийн баяр наадам, Хангайн бүсийн хурдан морьдын уралдаан хөтөлбөрийн дагуу 8-р сарын 2-ны өдөр өндөрлөх байсан хэдий ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 8-р сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

FCA18698-DAA1-49BB-B741-A3395FA1CCA6.jpeg

Усархаг борооны улмаас уралдааны замд шавар шалбааг ихээр тогтсон тул уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс түр хойшлуулах шийдвэрийг зохион байгуулах комисс гаргасан аж. Хурдан морьдын уралдаан 8-р сарын 4-нд өглөө 07:00 цагт азарганы уралдаанаар эхэлж, их нас, соёолон, сонгомол дээд нас дараа нь уралдана. 8-р сарын 5-ны өглөө 07:00 цагт монгол даага, 11:00 цагт сонгомол дааганы уралдаантай.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *