Rain-ийн тоглолтын тасалбар зөвхөн маргааш 75 % хямдралтайгаар худалдаалагдана

0

“Миний байшин”, “Red Swan” киногоороо монголчуудын танил болсон Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Rain ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотноо тоглолтоо хийнэ.

Тус тоглолтын тасалбар маргааш буюу 2024 оны 08 дугаар сарын 6-нд Shoppy.mn худалдаалагдах гэж байна

Ингэхдээ зөвхөн 08 дугаар сарын 6-нд цөөн тоогоор тасалбарын үндсэн үнээс 75%-ийн хэмнэлттэйгээр буюу 50,000 төгрөгөөр борлуулагдана.

Тасалбарын хувьд:

  • Flash deal – 50,000 төгрөг /3000 ширхэг/
  • Super deal – 300,000 төгрөг /500 ширхэг/
  • GA – 200,000
  • Super Fan – 500,000 / 1500 ширхэг /
  • VIP – 1,000,000
  • VVIP – 2,000,000

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Эвандис энтертаймент ХХК ажиллаж байгаа бөгөөд тус компани нь хоёрдугаар сард Улаанбаатар хотод Ким Хён Жун, MC Sniper, Bloo нарын хамтарсан “Your Valentine” тоглолтыг амжилттай зохион байгуулсан билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *