Б.Баасанхүү 48 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж эхлэв

0

“Парис-2024” наадмын жүдо бөхийн тэмцээн өндөрлөсний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдынхоо чансааг шинэчлэн гаргажээ.Шинэ чансаагаар манай тамирчдаас дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинг тэргүүлж эхэлсэн бол 73 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр чансаагаа долоон байраар ахиулж 19 дүгээр жагсав.Түүнчлэн 57 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн гурав, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ нэг, -78 кг-д О.Хүслэн хоёр байраар урагшилж, 52 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч нар байраа хадгалж үлдлээ. Харин бусад жинд манай тамирчдын чансаа 1-18 байраар ухарчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *