Согтуурсан иргэнийг хэвтэж байхад нь автомашинаараа дайрч, замаас гаргаад зугтсан этгээдийг илрүүлжээ
Зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтаасан гэмт хэргийг илрүүллээ. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 06-ны шөнө 02 цаг 20 минутад “ГССҮТ-д автомашинд дайруулсан хүн ирээд эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дээрх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн “Б” нь Prius-20 маркийн автомашиныг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргажээ.
Тодруулбал, иргэн “Б” нь Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай хэвтэж байсан иргэн “Г”-ийн дээгүүр давж, улмаар хохирогчийг чирч замаас гарган хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэргийг илрүүлэн, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.