С.Жамбалжамц: Уралдааны үеэр ус болон идэх зүйлсээ гараа өргөн Монголын багийн машинаасаа авсан

0

Парисын наадамд эх орноо төлөөлийн засмал замын бөөн гараанд уралдсан ОУХМ С.Жамбалжамц 273.5 км-ыг 6 цаг 28 минут 31 секундэд туулан дэлхийн шилдэг 89 тамирчнаас 57-р байрт орсон. Уг уралдааны дараа цахим орчинд түүнд ямар ч ус ундаа, идэх зүйлээр туслах арын алба, багийнхан байхгүй гэж үү хэмээн шуугисан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор С.Жамбалжамц өөрийн цахим хуудаснаа

“Дугуй бол багийн спорт, бид эрх авсан анхны Олимподоо сэтгэл хангалуун оролцлоо. Тэмцээний үед ус болон идэх зүйлээ гараа өргөн Монголын багийн машинаасаа болон тодорхой заагдсан усны цэгээс авч уралдсан. Усны цэгт зөвхөн Олимпын багийн гишүүд л нэвтрэх эрхтэй. Мэргэжлийн уралдаанд халуун өдөр уух зүйлгүйгээр 50 км урадахад ч маш хүнд шүү. 273 км уралдаад нийт 12 bottle, 5 bar, 8 gel багийн машинаас болон усны цэгээс авсан байна. Арын албанд ажилласан бүх гишүүддээ баярлалаа” хэмээжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *