УИХ дахь АН-ын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр А.Батпүрэвийг томилов

0

УИХ дахь АН-ын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр А.Батпүрэвийг томилсон байна. А.Батпүрэв нь:

Боловсрол:

-2004 онд Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засаг, бизнесийн удирдлагын бакалавр (BBA),

-2013 онд Австралийн Сиднейн Их сургуулийг Санхүү, эдийн засгийн магистр (Ms.Econ) зэрэгтэй төгссөн,

-2020 оноос БНХАУ-ын Эдийн Засаг, Бизнесийн Их Сургуульд Бизнесийн эдийн засгийн докторантаар (PhD candidate) суралцаж буй.

Ажилласан байдал:

Монгол Улсын Гадаад харилцааны яаманд сайдын зөвлөх, Санхүүгийн Зохицуулах Хороонд газрын захирал, “Юнител групп”-т менежер, Скайтел группт Санхүү, төлөвлөлтийн газарт захирал зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад 20 шахам жил ажилласан туршлагатай. Мөн “ШИМТ” Боловсрол, “Ашид Ассет Менежмент” компаниудыг үүсгэн байгуулж удирдаж ирсэн.

Тэрбээр эдийн засагчийн хувьд санхүүгийн салбарын хөгжил, нийтийн санхүү ба орлогын менежментийн сэдвээр судалдаг. Энэ чиглэлээр Дэлхийн банк, Олон улсын худалдааны төв, Олборлох салбарын ил тод байдлын санаачилга зэрэг олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд зөвлөхөөр ажилладаг.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. 2024 оны 3 дугаар сараас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан Ардчилсан намын шилдэг эдийн засагчдын нэг аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *