УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Л.Гантөмөрөөс асуулт асууж, санал солилцож байна
/2024.08.14/ хуралдаж буй УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр танилцуулга хийж бүлгийн гишүүд танхимын сайд нараас асуулт асууж, санал солилцож байгаа ажээ.