“Цэргүүд дэглүүлж эмнэлэгт хүргэгдсэн” гэх мэдээлэл нь худал гэж ХХЕГ-аас мэдээллээ

0

Хил хамгаалах байгууллагаас цаг үеийн асуудлаар албаны тодруулга мэдээлэл хүргэлээ.

ХХЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Г.Чинзориг, “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын цэргийн ангид алба хааж байсан цэргийн алба хаагч дэглүүлж, цэргийн госпитальд хагалгаанд орох гэж байна гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар мэдээлэл өгье. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан 0146 дугаар ангийн эрүүл мэндийн төвийн эмч нар хилийн салбарт үзлэг хийж байхдаа 2024 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хоёр албан хаагчийн өвчний шинж тэмдгийг илрүүлсэн. Улмаас Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд, ар гэрийнхнийх нь зөвшөөрлөөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийж байна. Хоёр албан хаагчийн эмчлүүлж буй өвчин нь гадны нөлөө, гэмтэл бэртлээс үүдээгүй. Удахгүй хагалгаанд орно. Өвчний талаарх мэдээлэл хүний хувийн нууц учир мэдээлэл өгөх боломжгүй” гэв

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *