УИХ-д суудал авсан 5 нам, эвсэл болон 1% босго давсан намууд хэрхэн санхүүжилт авах вэ?

0

/2024.6.29/ Энэ удаагийн сонгуулиар 19 нам, хоёр эвсэл өрсөлдсөнөөс нийт сонгогчдын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан 4 нам, нэг эвсэл УИХ-д суудалтай боллоо.

Улсын Их Хуралд суудалтай нам нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нам дангаараа буюу хамтран нэр дэвшүүлэх эрхтэй болж байгаа юм.

Харин нийт сонгогчдын 1 буюу түүнээс дээш хувийн санал авсан хоёр нам байна. Энэ удаагийн сонгуульд бүртгэгдсэн нийт сонгогчид нь 2,224,233.

Нам эвслийн нэрАвсан саналын тоо
Шинэ нэгдсэн эвлэл68979
Үнэн ба Зөв нам40488


Эдгээр нь УИХ-д суудал аваагүй ч төрөөс санхүүжилт авах эрх нь нээгдэж байна. Төрөөс санхүүжилт олгохдоо Улс төрийн намын тухай хуульд заасан томъёоллын дагуу тооцоолдог. Ингээд харвал суудал авсан намууд дараах санхүүжилтийг төрөөс жилд нэг удаа авахаар урьдчилсан тооцоотой байна.

Нам, эвслийн нэрАвсан саналын тооУИХ-д авсан суудлын тооТөрөөс авах санхүүжилт
МАН505267681,122,000,000.00
АН43397342693,000,000.00
ХҮН1478888132,000,000.00
Үндэсний эвсэл74350466,000,000.00
Иргэний зориг ногоон нам72201466,000,000.00

Улс төрийн намын тухай хуульд заасанчлан УИХ-д авсан суудлынх нь тоог, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний санхүүжилт байх юм.

Үүнээс гадна, суудал аваагүй ч санхүүжилт авах эрх нь нээгдсэн намууд дараах байдлаар жилд нэг удаа санхүүжнэ.

Нам, эвслийн нэрАвсан саналын тооСанхүүжилт авах дүн
Шинэ нэгдсэн эвлэл68979227,630,700.00
Үнэн ба Зөв нам40488133,610,400.00

Мөн шууд санхүүжилтээс гадна шууд бус дэмжлэгийг авна. Үүнд,

Намын хурал зохион байгуулах заалыг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд тухайн намд үнэ төлбөргүй ашиглуулах, намын хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх гэсэн дэмжлэгийг үзүүлнэ.

Гэхдээ эдгээр санхүүжилт, дэмжлэгийг авахдаа дараах шаардлагыг улс төрийн нам хангасан байна. Үүнд,

  • төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэх.
  • Нам хагас жил тутамд санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагат хүргүүлэх. Хэрэв хүргүүлээгүй бол дараагийн жилийнх нь санхүүжилтийг олгохгүй.

Намууд санхүүжилт авах хүсэлтээ сонгуулийн төв байгууллагат наймдугаар сарын 1-нээс өмнө гаргах ёстой байдаг. Санхүүжилтийг тогтооход тухайн намын сонгуулийн тайлан маш их нөлөөтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *