Төсөв 2025: Хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 37.2 тэрбум, эрт илрүүлэгт 38 тэрбум төгрөг…

0

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газраас 2025 оны нэгдсэн төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд буй энэ өдрүүдэд ирэх оны төсвийн төслийг цувралаар танилцуулж байна.

Хөнгөлөлттэй эмийн хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэхэд

37.2 тэрбум төгрөгийг тусгажээ

Эмийн төвлөрсөн худалдан авалтыг хэрэгжүүлнэ. Олон улсын чанарын шаардлага хангасанщ эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг “Нэг эх үүсвэрээс худалдан авах” ажлыг эхлүүлж, эмийн үнийн өсөлтийг хязгаарлах бодлогын арга хэмжээ авна. Энэхүү бодлогын арга хэмжээний үр дүнд иргэн хямд үнэтэй, чанарын баталгаатай эмээр хангагдаж, санхүүгийн эрсдэлээс хамгаалагдах боломж бүрдэнэ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ижил нэр төрлийн эмүүдийг хөнгөлөлтөд оруулах, нэр төрлийг өргөжүүлэхэд 37.2 тэрбум төгрөг тусгав. Энэхүү арга хэмжээний үр дүнд аймгийн төвөөс алслагдсан суманд амьдарч байгаа иргэд хөнгөлөлттэй эм худалдан авах боломжоор хангагдах,

урт хугацаанд эм тогтмол хэрэглэдэг, олон төрлийн архаг өвчтэй, орлого багатай иргэд нэмэлт хөнгөлөлт авах боломж бүрдүүлэх,эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах арга хэмжээг зохион байгуулж, эмийн үнийг үе шаттайгаар бууруулах,

4урт хугацааны хэрэгжилтийн үр дүнд бий болох төсвийн орон зайг эмийн нэр төрлийг олшруулах, иргэнд учрах санхүүгийн дарамтыг бууруулахад ашиглах зэрэг ач холбогдолтой гэж үзсэн байна. 

“Эрүүл Монгол”, “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд” хөтөлбөрт

38.0 тэрбум төгрөг төсөвлөжээ

“Эрүүл Монгол”, “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ. Монгол Улсын Засгийн газраас өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх зорилгоор нийт 38.0 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнд:

-“Эрүүл Монгол” хөтөлбөрийн зардлыг 1.0 тэрбум төгрөгөөр нэмж 8.8 тэрбум төгрөг,

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зардлыг 7.4 тэрбум төгрөгөөр нэмж 20.1 тэрбум төгрөг,

-“Эрүүл шүд” хөтөлбөрт шаардагдах зардлыг 8.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 9.1 тэрбум төгрөг байхаар тооцжээ

-Хүүхдийн амьсгалын замын үрэвсэлт өвчлөлийг эрт үед эмчилнэ

Хүүхдийн амьсгалын тогтолцооны өвчлөлийн дэгдэлтээс шалтгаалж аймаг, дүүргийн лавлагаа шатлалын эмнэлгүүдэд үүсдэг ачааллыг бууруулах зорилгоор хөнгөн үед нь өрх, сумын эмнэлгүүдэд хүүхдийн өдрийн болон гэрийн цогц эмчилгээг хийх тарифыг баталж, чанарыг нь хянаж, гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэж тусгасан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *