Монгол улс Форбесийн жагсаалтал 10 байр урагшлав

0

Монгол Улс бизнес эрхлэхэд таатай улсуудын жагсаалтад 54 дүгээр байрт жагсчээ. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн «Форбес» сэтгүүлээс жил бүр уламжлал болгон гаргадаг энэхүү жагсаалтад 145 орныг бизнесийн орчноор нь үнэлсэн байна.
Манай улс өнгөрсөн жил 64 дүгээрт бичигдэж байсан бол энэ удаа 10 байраар урагшилсан ажээ. Ийнхүү шат ахих болсон шалтгааныг судлаачдын зүгээс авлига багассан, санхүүгийн эрх чөлөө өссөн гэх зэрэг шалгууруудаар тайлбарлаж байгаа юм.
Уг жагсаалтыг энэ жил Ирланд, Шинэ Зеланд, Хонконг, Дани, Швед улс өнгөлж, Уругвай, Перу, Коста Рика, Саудын Араб, Турк улсууд манайхтай ойролцоо байруудад оржээ.
Харин хоёр хөрш болон дэлхийд эдийн засгаараа гайхагддаг зарим улс манайхаас хойш эрэмблэгдсэн аж. Дашрамд дуулгахад тус сэтгүүл манай ДНБ-ийг 10 тэрбум ам.доллар, харин нэг хүнд ногдох ДНБ 3200 ам.доллар, эдийн засгийн өсөлт 12.3 хувь, ажилгүйдэл есөн хувь, инфляци 14.2 хувь гэж тооцжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *