5G сүлжээний туршилтын станцууд нийслэлийн төв хэсгүүдэд аслаа
Юнител групп Монгол орон даяар 5G сүлжээг нэвтрүүлэхээр 2022 оноос эхлэн үе шаттайгаар туршилт хийж, туршилтын станцуудыг асаан сүлжээний чанар, хэрэглээг хянаж байна.
Тэд саяхан 5G сүлжээний туршилтын станцуудаа Улаанбаатар хотын төв хэсгүүдэд дахин асааж, биллинг системээ туршиж эхэлжээ. Сүлжээнд холбогдсоноор таны интернэт хэрэглээнээс хамааран дата багцын үлдэгдлээс хасагдах тул Юнителийн хэрэглэгч та бүхэн дата хэрэглээгээ хянахыг зөвлөж байна.
Та гар утасныхаа сүлжээний тохиргоог 5G-4G, 4G-5G сүлжээ рүү шилжүүлэх боломжтой бөгөөд дараах зааврын дагуу хийгээрэй.
Улаанбаатар хот дахь 5G сүлжээний туршилтын станцуудын байршил:
- Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл зам дагуу
- 100 айлаас Зайсан хүртэлх зам дагуу
- Сүхбаатарын талбай
- Юнител – Дата центр
- Сентрал Тауэр 3, 4-р давхар
- Шангри-Ла худалдааны төвийн 3, 4-р давхар
- Засгийн газрын ордон
- Галерей – Улаанбаатар худалдаа, үйлчилгээний төв
- МУИС-ийн номын сан
- Багшийн дээд
- УИД-ийн урд Фонтан
- Ялалтын талбай
- Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн
- Үндэсний соёл амралтын хүрээлэн (Парк)
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
- Нисэх
- Яармаг, Шүншиг Вилла
- Хайлааст, Дэнжийн 1000
- Баянхошуу овооны гудамж
- Ханын материал – 30 байр
- Скай Ресорт
- Сандэй плаза
- Дүнжингарав худалдааны төв
- Нарантуул захын урд
Юнител групп хамгийн анх 5G сүлжээний туршилтын станцыг 2022 онд Улаанбаатар хотын төв талбайд асааж байсан бол 2023 оноос аймгуудын төв талбайд асааж, шаардлагатай туршилтуудыг үе шаттайгаар хийж байна.