Р.Булгамаа: Хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргаж байгаа нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлэх нь зүйтэй

0

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн тухайд анхан шатын шүүхийн шийдвэртэй холбогдуулан давж заалдах шатын шүүхэд өмгөөлөгч нар гомдол гаргасан. Одоо мөрдөгдөж байгаа ЭХХШТХ-д хэргийн оролцогчид болох шүүгдэгч, хохирогч, гэрч бусад хэргийн оролцогчдын тухайд хүний эрхийн зохицуулалтын асуудал нэлээдгүй учир дутагдалтай байдаг. Монгол Улсад үйлчилж байгаа ЭХХШТХ-ийн хүрээнд аль асуудлыг нээлттэй, алийг нь хаалттай явуулах боломжтой вэ гэдгийг шийдэх хууль зүйн гаргалгаа байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед бол Н.Өнөрцэцэг олон нийтэд ч энэ асуудлыг мэдээлж байсан. Харин шүүхээс хаалттай шийдэх нь зүйтэй гэж шийдвэр гаргасан.

Н.Өнөрцэцэгийн зүгээс холбогдон шалгагдаж байгаа хэрэгтэй холбогдуулан зарим зүйл дээр маргаж, өмгөөлөгч нараараа дамжуулан давж заалдах шатны одоо шүүхэд гомдол гаргасан. Мөн шүүхээс нэг талын байр суурь агуулсан утгатай тойм мэдээг олон нийтэд одоо гаргасан явдал нь хууль зүйн үндэслэлгүй. Хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргаж байгаа нөхцөл байдлуудыг олон нийтэд мэдээлэх нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч нарын гаргаж өгсөн хууль зүйн үндэслэлүүдийг, хүний эрхийн мэдрэмжгүй, хүний эрх зүйн байдлыг дордуулсан асуудлуудыг бүхэлд нь шийдэж, дүгнэлт гаргана гэж найдаж байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *