Ирэх жил цалин, тэтгэврийг зургаан хувиар нэмнэ
Төрийн албаны тухай хуульд цалин, тэтгэврийг тухайн жилийн үнийн өсөлттэй уялдуулж нэмэгдүүлнэ гэж заасан. Тэгвэл 2025 онд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр зургаан хувиар нэмэгдэх юм байна. Учир нь Төв банк ирэх жил инфляцыг зургаа орчим хувь байна гэж төсөөлжээ. Тиймээс ирэх жил цалин, тэтгэвэр зургаан орчим хувиар нэмэгдэх юм байна.Засгийн газар өнгөрсөн жил төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг 10-40 хувиар нэмэгдүүлсэн билээ. Үүнээс хойш жил бүхний инфляцтай уялдуулж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлж явах юм байна. Манай улсад 229 мянга гаруй төрийн албан хаагч байдаг бол 499.2 мянган тэтгэвэр авагч байна.