Лу.Гантөмөр: Улаанбаатар хотын утааны асуудлаас болж жилд 3-4 их наяд төгрөгийн эдийн засгийн хохирол амсаж байна

0

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Лу.Гантөмөр УИХ-ын гишүүдэд Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриалж, байр сууриа илэрхийлсэн юм.

Тодруулбал тэрбээр “Гишүүд хотын асуудлыг шийдэхэд Засгийн газрыг дэмжээсэй гэж хүсэж байна. Хөдөө орон нутгийг орхиж байгаа хэрэг биш. Өнөөдөр хотын асуудлаа шийдэхгүй бол улсын эдийн засаг асар их хохирол амсаж байгаа. Хот утаанаас салахгүй яваад байхаар жилд 3-4 их наяд төгрөгийн хохирол амсаад байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *