“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад 517 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожэээ
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад одоогийн байдлаар 517 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 6300 гаруй хоршоо байгуулагдаж, 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр хоршоонд элсэж зээл авсан байна. Хөдөлмөрөөрөө хоршсон малчдын зээлийн жилийн хүү 6 хувь бөгөөд хоршоонд элссэн малчин 10-50 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3-5 жилийн хугацаатай авах боломжийг малчдад олгоод буй.
“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулан малчдад 2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ.