“Ланд 200″ машиныг нэг сая төгрөгөөр хувьчилсан нь” буюу Говь Алтайд засагласан Ардчилагчдын хууль бус үйлдлүүд

0

2020 оны орон нутгийн сонгуульд Говь-Алтай аймагт
Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.
Аймгийн ИТХ-ын 41 суудлын 29, 18 аймгийн 17-д нь
ялуулахдаа нутгийн зон олон аймагт нь тогтоод байсан
дарга нар л бүх бизнесийг хувааж хийдэг, хувийн хэвшилд
хөгжих олон зай өгдөггүй гаж жишгийг арилгах болов уу,
амьдрал ахуй нь сайжирч, нутаг орон нь хөгжих болов уу
хэмээн найдлага тавьж, итгэл хүлээлгэсэн нь тодорхой.
Харамсалтай нь, “Сахил хүртээд шал дордов” гэгчээр,
өнгөрсөн дөрвөн жилд аймагт юу ч өөрчлөгдсөнгүй. Харин
ч Засаг дарга нь төсвийн мөнгөөр өөрийгөө сурталчилдаг,
улсын хөрөнгийг үнэгүйдүүлж хувьчилдаг, дарга нь
төсвийн хамаг л хөрөнгө оруулалтуудыг хувааж авдаг
байдал улам даамжирсан байна.
Говь Алтайд засагласан Ардчилагчдын хууль бус үйлдэл
N°1
“Ланд Круйзер 200” маркийн автомашиныг 1,000,000 төгрөгөөр хувьчлав

Говь-Алтай аймгийн ИТХ 2022 онд төрийн өмчийн автомашинуудыг хувьчлах нэрээр хувааж авсан явдал
гарч, улс даяар шуугиан тарьж байлаа.
Ингэхдээ 2013 онд үйлдвэрлэгдсэн “Ланд Круйзер 200°
маркийн автомашиныг 1,000,000 төгрөгөөр үнэлэн хувьчилж олны дургүйцлийг төрүүлж байв. Төрийн өмчийг
хувьчлахдаа хуулийн дагуу дахин үнэлэх ёстой байтал
үнэлгээ хийгээгүй, балансын үнэлгээнээс бага үнээр
хувьчилсан эдгээр машинуудыг эзэмшигчдэд нь буюу
унаж эдэлж байсан жолооч нарт нь хувьчилсан гэх боловч
үнэндээ дарга нар хувьдаа авсан байдаг.

Говь Алтайд засагласан Ардчилагчдын хууль бус
үйлдлүүд Nº2
Засаг дарга асан О. Амгаланаатар төсвийн мөнгөөр өөрийгөө сурталчлав уу
Говь Алтай аймаг төсвөө өөрөө бүрдүүлэх чадваргүй,
улсаас татаас авдаг. Гэвч яг адилхан нөхцөл байдалтай
бусад аймгууд хөгжиж, иргэдийнхээ амьдралын чанарыг
дээшлүүлж болоод байхад Говь-Алтай аймаг хөгждөггүй
нь аймгийн удирдлагууд төсөв мөнгөө үр ашиггүй захиран
зарцуулдагтай холбоотой гэж үзэх үндэс байна.
Хүний нэг жишээ нь тус аймагт сүүлийн дөрвөн жил
хэрэгжиж буй “Боловсрол” хөтөлбөр юм. Хөтөлбөрийн
хүрээнд аймгийн төсвөөс 1,000 гаруй багшид зөөврийн
компьютер тараасан. Энэхүү зөөврийн компьютерууд нь
асахдаа дэлгэцэн дээрээ аимгийн тухайн үеийн Засаг
дарга О. Амгаланбаатарын зурагтай мэндчилгээ гаргадаг
бөгөөд үүнийг форматласан ч арилахааргүй суулгасан
байсан.

Уг нь дээрх зөөврийн компьютеруудийг төсвийн хөрөнгөөр
авсан бөнөөд О.Амгаланбаатарын оруулсан нэг ч төгрөг
байхгүй. Тийм байтал өөрийнхөө зургийг харуулж байгаа
нь О.Амгаланбаатар өөрийгөө ард иргэдэд хоногшуулж,
УИХ-ын сонгуулийн сурталчилгааг хуулийн хугацаа
эхлэхээс өмнө төсвийн мөнгөөр хийсэн гэж хардах
үндэслэл болж байгаа юм.
Говь Алтайн дарга нарын “Төсвийн мөнгийг сонгуулийн
ажилдаа чиглүүлсэн байж болзошгүй” үйлдлууд ганц
үүгээр хязгаарлагдахгүй.
Тус аймгийн Засаг дарга Г.Чинбат “Боловсрол”
хөтөлбөрийн хүрээнд сумын засаг дарга нартай
байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу их хэмжээний бэлэн
мөнгө олгосныг ч ингэж хардах үндэслэл бий.
Засгийн газар, олон улсын байгууллага нь сум орон нутагтай үр дүнгийн гэрээ байгуулдаг жишиг байдаг.
Гэхдээ гол шалгуур нь засаглалыг сайжруулах явдал
бөгөөд үр дүн гаргасны төлөө урамшууллыг орон нутгийн
төсөвт нь олгодог юм.
Тухайлбал, 2019 онд Монгол Улсын Засгийн газар, “Олон улсын хөгжлийн ассоциаци” хооронд байгуулсан гэрээний
дагуу “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд Говь
Алтай аймгийн 10 сум 189 сая төгрөгийн урамшуулал
авсан байдаг. Харин Говь Алтай аймгийн удирдлагууд
сумын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулахдаа
хувь хүнийг шагнахаар болсон байдаг.
Өөрөөр хэлбэл, “Боловсрол” хөтөлбөрийг үр дүнгийн
гэрээнд оруулж, сумын даргын орлогыг нэмэгдүүлэх нэг
арга болгож ашигласан. Ардчилсан нам 2020 оны сонгуулиар аймгийн 18 сумын 17-д нь ялсан учраас
болзол тавьж, мөнгө гаргахад л Ардчилсан намын данстай
сумын даргад очих нь ойлгомжтой байсан учраас ийм
шийдэл гаргасан байж болно.

Жирийн нэг сурагч Бат өөрийн хүчээр мэрийсээр
сурлагадаа амжилт гаргахад сумдын Засаг дарга нар
нарын халаас руу татвар төлөгчдийн мөнгө урсаж орох системийг Говь Алтайн дарга нар ингэж угсарсан байна.
Хөтөлбөрийн хүрээнд аймгийн төсвөөс гаргасан мөнгө
гурван жил дараалан өссөн бөгөөд энэ жил тодотгол хийн барин 3.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Ингэхдээ
дарга нарт их, сураг, багш нарт бага өгөх зарчимаа ягштал барьсан.
Жишээ нь, “Боловсрол” хөтөлбөрийн хүрээнд 2021 онд 81
сая төгрөг зарцуулсны гурван сая нь сурагчид, 7.8 сая нь
багш нарт зориулагдсан байдаг.
Улмаар Говь Алтайн Ардчилсан намын харьяалалтай
сумын Засаг дарга нараас долоон хүн Орон нутгийн сонгуульд нэр дэвшжээ.
Чандмань сумын Засаг дарга Ч.Эрдэнэ-Очир ДЭВШСЭН

Цогт сумын Засаг дарга Л.Насанбуян ДЭВШСЭН
Хехморьт сумын Засаг дарга Д.Наранбадрах ДЭВШСЭН
Халиун сумын Засаг дарга Ж.Мянганбаяр ДЭВШСЭН
Тонхил сумын Засаг дарга М.Насанбат ДЭВШСЭН
Дэлгэр сумын Засаг дарга Д. Чинзориг ДЭВШСЭН
Баян Уул сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ ДЭВШСЭН
Хамгийн харамсалтай нь, О. Амгаланбаатар, Г. Чинбат нар
боловсролыг сайжруулах гэсэндээ их мөнгө зараагүй
гэдгийг батлах нэг баримт байгаа бөгөөд тэр нь 2020 оны сонгуулиар “Багш хөгжлийн төв болгож шинэчилнэ” гэж
амалж байсан аймгийн Номын сангийн хуучин барилгыг
дуудлага худалдаагаар зарсан явдал юм.
Говь Алтайд засагласан Ардчилагдын хууль бус
уйлдлууд Nº3
“Төрийн хэмнэлтийн хууль” Говь Алтайн дарга нарт
үйлчилдэггүй

Монгол Улсын их хурал 2022 онд терийн хэмнэлтийн тухай хууль баталж, түүндээ аймгийн Засаг дарга нэг л
орлогчтой ажиллахыг зөвшөөрсөн байдаг. тэгвэл Говь-
Алтай аймгийн Засаг дарга Г. Чинбат хууль зөрчин хоёр
орлогчтой ажиллаж ирсэн бөгөөд дээрх хоёр орлогч нь
хоёул ИТХ-д нэр дэвшиж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *