Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж, 792 мянга болгоно
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.Гэр бүл, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр ниймийн түншлэлийн үндэсний хорооны хурал өчигдөр болсон. Энэхүү гурван талын уулзалтаар 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөг болгох шийдвэр гаргалаа. Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоохоор болсон байна.Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгаа юм. 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргажээ. Цаашид бүтээмж дагаж цалин нэмэгддэг байх тогтолцоо руу шилжих аж.2023 онд 550 мянга, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард нэг цагт 3929 төгрөг буюу 660,000 төгрөг байхаар тогтож байсан юм.