Сонгуульд саналаа өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийхгүй
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль улс орон даяар үргэлжилж байна.
Энэ удаагийн ИТХ-ын сонгуульд саналаа өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийхгүй, мажоритар системээр явагдана.
Орон нутгийн сонгуулиар 2393 тойрогт ард түмнийг төлөөлөх 8155 мандатын төлөө өрсөлдөхөөр байгаа юм.