Даргаа шүүмжилсэн М.Нарантуяа гишүүн намаасаа хөөгдөх шахав

0

ИЗНН-ын Үндэсний хороо /2024.10.20/ хуралдаж, УИХ-ын гишүүн М.Нарантуяаг намын нэр хүндийг санаатай болон санамсаргүйгээр унагаж байгаа гэх үндэслэлээр дэд даргаас нь чөлөөлж хөөх санал гаргажээ.
Тодруулбал ИЗНН-ын Үндэсний хорооны хурлын үеэр
нэгэн гишүүн нь “Манай намын гишүүн М.Нарантуяа
нь ИЗНН-ын нэр хүндийг санамсаргүй болон
санаатайгаар хэд хэдэн удаан маш ихээр хохироолоо.
Намын нэр хүндийг үл хайрлаж байгаа иймэрхүү
гишүүдийг ИЗНН-аас хөөх санал гаргаж байна. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү” хэмээн
санал гаргаж буй бичлэг олон нийтэд цацагдсан.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара
*УИХ-ын чуулгандаа суудаггүй гишүүдийн талаар
шүгэл үлээхдээ дунд нь намын дарга Б.Батбаатарыг
хавчуулаад хэлсэн биш намын ээлжит бус Үндэсний
хорооны хурлыг амралтын өдөр зарлан хуралдуулж,
дэд даргаас буулгалаа. Ганцхан намайг дэд даргаас
буулгахаар муухай харагдана гэж бодсон бололтой,
бүх дэд дарга нарыг чөлөөллөө. Үндэсний хорооны
хуралд би оролцож, ирц 50 хувьд хүрэхгүй байгааг
хэлсэн.
Үндэсний хорооны хуралд Б.Батбаатар дарга таны
төрсөн ах Б.Батцэнгэл, төрсөн дүү Б.Батхүү, Б. Батхуяг нар сууж байна. Энэ ямар учиртай юм бэ. Ил харагдаж байгаа нь энэ. Дагаад хэчнээн ах дүү хамаатан садан, найз нөхөд, албан хаагчид нь орж ирсэн байхыг үгүйсгэхгүй.

Нэг хүний нам болж байгаа юм байна, бүх түвшинд дүрмээ зөрчиж байна. Үндэсний хорооны хурлаар
хэлэлцсэн асуудлууд, гаргасан шийдвэрүүд хүчин
төгөлдөр биш шүү. Намайг дэмжиж байсан шударга
хүмүүс миний араас гарч ирсэн юм байна.” хэмээн
өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
Эл асуудал УИХ-ын ээлжит бус чуулганаас л эхтэй:
Тодруулбал есдүгээр сарын 11-нд М.Нарантуяа-Нара
гишүүн намынхаа дарга Б.Батбаатарын талаар
“Б.Батбаатар дарга аа, намын гишүүд ч, иргэд ч тэнэг
биш шүү. Одоо намайг л дэд даргаасаа хасчихвал
ИЗНН хувь хүний нам болоход хуруу дутуу байх шүү” хэмээн мэдэгдэж байсан.
Улмаар өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ ИЗНН-ын дарга
Б.Батбаатар тэргүүтэй зарим гишүүд хурууны хээгээ
уншуулж, ирцэд орчхоод чуулгандаа суудаггүй талаар
мэдэгдэж байсан юм. Гэтэл ингэж хэлээд долоо
хоног ч өнгөрөөгүй байхад нь ИЗНН-ын Үндэсний
хороо ээлжит бусаар хуралдаж, М.Нарантуяа-Нараг
намын дэд даргаас чөлөөлжээ.
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуулиар түүхэндээ
байгаагүй олон суудал авч, дөрвөн гишүүнтэй болсон.
Энэ дунд М.Нарантуяа-Нарагийн нөлөө ч тодорхой
хэмжээнд байсан гэдгийг үгүйсгэх аргагүй. Бүлэг
байгуулахаар олон биш ч зөвлөл байгуулах хэмжээний гишүүдтэй ИЗНН-д сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхэд нэг санал ч гэсэн хэрэгтэй.

Гэтэл хүн хоорондын асуудлаас болж УИХ дахь нэг
төлөөллөө намаасаа хөөж байгаа нь ИЗНН-ыг
дэмжсэн олон мянган иргэдийн саналыг
үнэгүйдүүлж байна гэж үзэх хэсэг ч байна. Нөгөө
талаар УИХ-д суудалтай намын дэд даргын хувьд ёс
зүй, намынхаа нэр хүндийг унагах биш өргөх ажлыг
хийх ёстой байсныг үгүйсгэх аргагүй.
Олон нийтэд ч ИЗНН-ын дарга, М.Нарантуяа-Нара
гишүүн хоорондын харилцаанаасаа болж нэгнээ
шүүмжилж, намаасаа хөөж байгаа мэт харагдаж,
шүүмжлэл дагуулаад байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *