162 дугаар сургуулийг ОХУ-ын сургууль болгох шийдвэр гараагүй

0

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар сургуулийг ОХУ-ын сургууль болгон өөрчлөх Засгийн газрын шийдвэр гарсан. Ингэснээр тус сургуулийн сурагчдад улаан бүч зүүх шаардлага тавьсан гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгджээ.

Энэ талаар Боловсролын яамнаас тодруулахад, “Уг асуудал нь хоёр орны Засгийн газар хооронд яригдаж байгаа асуудал. Цаашид Монгол-Оросын хамтарсан сургууль болгохоор төлөвлөсөн.Одоогоор ажил хэрэг болоогүй хэлэлцээрийн түвшинд яригдаж байна” гэв.

Тэрбээр, сурагчдад улаан бүч зүүлгэнэ гэх мэдээлэл нь ташаа, тийм асуудал яригдаагүй гэсэн юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ерөнхий боловсролын 162 дугаар сургууль нь 640 хүүхдийн суудалтай, 2022 онд ашиглалтад оржээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *