Т.Доржханд: Эрчим хүчний реформ хийе гэхээр дүр эсгэж ард түмэнд хайр зарлаад байгаа хүмүүс надтай ирж мэтгэлц

0

Эрчим хүчний асуудлаар Шадар сайд Т.Доржхандаас
тодрууллаа.
Т.Доржханд: “Бид 11 дүгээр сарын 1-нд эрчим хүчний үнэ
тарифтай холбоотой мэдээллийг өгнө. Бид яг энэ
нийгмээрээ байгаад байх юм уу, эсвэл айл өрхөө орон
сууцжуулна гээд ажлаа хэрэгжүүлэх юм уу.
Орон сууцжуулахад юу хэрэгтэй юм мэдээж цахилгаан
хэрэгтэй. Одоо яригдаж байгаа 14 мега төслүүд дээр чинь
бүгд дээр нь л цахилгаан хэрэгтэй шүү дээ. Мөн их
хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Гэр хороололд усаа зөөгөөд, халаагаад усандаа ордог, аль
эсвал нүүрсээ түлж байгаа хүмүүс чинь өнөөдөр 4-5 дахин
илүү зардал гаргаад байна шүү дээ. Тэгвэл үүнийг шударга
болгоё оо. Зах зээлийнх нь системд оруулья. Цаашаагаа
гэр хороололд байгаа олон өрхүүдийг орон сууцанд орох
боломжийг нь хангая. Ингээд утааныхаа асуудлыг нэгдсэн
журмаар шийдье. Ийм хөтөлбөрийг бид зоригтой гаргаад
явж байгаа юм.
Эцэст нь наг юм хэлье. Ингээд ярихаар юу яриад байгаа
юм ард түмний орлого бага байна. Эхлээд та нар эрчим хүчээ шийдчихээд дараа нь үнэ тарифын асуудлаа шийд
гээд популизм хийж байгаа хүмүүс их байна. Ийм үед ард түмэндээ хайртай царайлаад, ард түмний амьдрал ийм
хэцүү байхад гээд л ярьж байгаа хүмүүс их байна.
Уучлаарай тэгвэл өнөөдөр 40 жилийн хугацаанд ингэж
ярьсаар байгаад нэг ширхэг үйлдвэр барьсан юм уу?”
гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *