Арваннэгдүгээр сарын 2-ны Бямба гарагт зах, худалдааны төвүүд амрахгүй
Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн 1-нд тэмдэглэхээр 2012 онд хуульчилсан. Энэ жил их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой тохионо.
Албаны эх сурвалжаас тодруулснаар тухайн тэмдэглэлт баярын өдөр энэ жил арваннэгдүгээр
сарын 2-ны Бямба гарагт тохиож байгаа тул зах, худалдааны төвүүд ажиллах юм байна. Хэрэв
тэмдэглэлт баярын өдөр ажлын долоо хоногт тохиовол томоохон зах худалдааны төвүүд амардаг.
Чингис хааны мэндэлсний 862 жилийн ойн өдөр хүчит 128 бөх барилдах, Чингис хаан одонг хүртээх зэрэг хөтөлбөртэй байна.
Сануулахад арванхоёрдугаар сарын 29-нд “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” мөн амралтын өдөр буюу Ням гарагт тохионо.