Нийслэл, дүүргийн Засаг дарга нарын ХОМ: Х.Нямбаатар 1 тэрбумаар үнэлэгдэх ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ бол Ө.Сумъяабаатар 595 саяын 2 орон сууц, 300 саяын 2 газартай
НИТХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон төлөөлөгчдөөс нийслэл болон 9 дүүргийн Засаг дарга нарыг томилсон билээ. Тэгвэл бид энэ удаа тэдгээрийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
-Хотын дарга Х.Нямбаатар 1 тэрбумаар үнэлэгдэх ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ-
НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Өөрийн орлого – 54.6 сая
-Гэр бүлийн орлого – 28 сая
-Үл хөдлөх хөрөнгө – 1 тэрбум 43 сая /Нийтийн орон сууц-1, хашаа байшин-1, авто зогсоол-1/
-Автомашин – 292 сая /Суудлын жижиг машин-1, Toyota Land Cruiser-200-1/
-Мал – 217 сая /Хурдан удмын адуу-35, Үхэр-31, Ямаа-90, Хонь-326, Адуу-26/
-Газар – 100 сая /Эзэмших-480м2-1/
-Үнэт эдлэл – 25 сая
-Дотоод хадгаламж – 21.5 сая
-Зээл – 72.6 сая
-Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 4288 ширхэг,
-Н.Мандуул 217 саяын орлоготой бол 126 саяын ЗЭЭЛТЭЙ-
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдоод буй НЗД-ын орлогч асан Н.Мандуул:
-Өөрийн орлого – 217.2 сая
-Гэр бүлийн орлого – 1.2 сая
-Үл хөдлөх хөрөнгө – 180 сая /Нийтийн орон сууц-1/
-Автомашин – 60 сая /Jeep, Wrangler- 1/
-Үнэт эдлэл – 69.5 сая
-Дотоод хадгаламж – 27.9 сая
-Зээл – 126 сая
-Хувьцаа – /Хөрөнгө оруулалтын индекс сан-1 ширхэг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2144 ширхэг/
-Ө.Сумъяабаатар 595 саяын 2 орон сууц, 300 саяар үнэлэгдэх 2 газартай-
Баянгол дүүргийн Засаг даргаар улиран томилогдоод буй Ө.Сумъяабаатар:
-Өөрийн орлого – 27.7 сая
-Гэр бүлийн орлого – 8 сая
-Үл хөдлөх хөрөнгө – 595 сая /Нийтийн орон сууц-2/
-Автомашин – 90 сая /Lexus, RX 400- 1/
-Газар – 300 сая /Ашиглах-1га-1, Ашиглах-2000м2-1/
-Үнэт эдлэл – 84 сая
-Дотоод хадгаламж – 41 сая
-Авлага – 30 сая
-Зээл – 78 сая
-Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 3228 ширхэг
-Б.Цэрэн 1 хашаа байшин, 2 автомашинтай-
Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн:
-Өөрийн орлого- 95.3 сая
-Гэр бүлийн орлого – 215.9 сая
-Үл хөдлөх хөрөнгө – 23 сая /Хашаа байшин-1/
-Автомашин – 43 сая /Toyota Camry- 1, Toyota SAI- 1/
-Газар – 1 сая /Эзэмших-600м2-1/
-Хадгаламж – 5.2 сая
-Зээл – 52.6 сая
-С.Даваасүрэн 907 саяын 4 орон сууц 1 үл хөдлөх хөрөнгөтэй-
Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн:
-Өөрийн орлого – 43.2 сая
-Гэр бүлийн орлого – 85.6 сая
-Үл хөдлөх хөрөнгө – 907.5 сая /Нийтийн орон сууц-4, бусад-1/
-Автомашин – 15 сая /Nissan Teana- 1/
-Газар – 17.2 сая /Өмчлөх-650м2-1, Өмчлөх-700м2-3/
-Үнэт эдлэл – 50 сая
-Дотоод хадгаламж – 15.2 сая
-Авлага – 4 сая
-Зээл – 70 сая
-Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 3216 ширхэг
-Ц.Баттөрийн гэр бүлийн орлого 312 сая бол 256 саяын ЗЭЭЛТЭЙ-
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр:
-Өөрийн орлого – 47.3 сая
-Гэр бүлийн орлого – 312.2 сая
-Үл хөдлөх хөрөнгө – 622 сая /Нийтийн орон сууц-2, үйлчилгээний зориулалттай-1/
-Газар – 11 сая /Эзэмших-699м2-1, Өмчлөх-375м2-1/
-Хадгаламж – 13 сая
-Зээл – 256.5 сая
-Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2144 ширхэг
-А.Сүхболд 2 саяар үнэлэгдэх 2 газартай-
Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд:
-Өөрийн орлого – 28.3 сая
-Гэр бүлийн орлого – 30.7 сая
-Үл хөдлөх хөрөнгө – 170 сая /Нийтийн орон сууц-2/
-Автомашин – 10 сая /Nissan, Murano- 1/
-Газар – 2 сая /Өмчлөх-700м2-2/
-Хадгаламж – 2.2 сая
-Зээл – 51.7 сая
-Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2044 ширхэг
-Г.Жаргалсайхан гэр бүлийн орлогогүй бол 350 саяын АВЛАГАТАЙ-
Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан:
-Өөрийн орлого – 25.6 сая
-Гэр бүлийн орлого – байхгүй
-Үл хөдлөх хөрөнгө – 160 сая /Нийтийн орон сууц-1/
-Автомашин – 16 сая /Hyundai, Sonata 7- 1/
-Мал – 143 сая /Адуу-26, Үхэр-41/
-Үнэт эдлэл – 33 сая
-Хадгаламж – 3.5 сая
-Авлага – 350 сая
-Зээл – 98.6 сая
-М.Алтангэрэл 856 саяын 3 ОРОН СУУЦТАЙ-
Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл:
-Өөрийн орлого – 34.1 сая
-Гэр бүлийн орлого – 8.5 сая
-Үл хөдлөх хөрөнгө – 856 сая /Нийтийн орон сууц-3/
-Автомашин – 8.5 сая /Hyundai, Avante XD- 1/
-Газар – 13.5 сая /Эзэмших-1га-1, Эзэмших-700м2-2/
-Хадгаламж – 15.6 сая
-Зээл – 27 сая
-Хувьцаа – “ЭС БИ ЭМ МАНУФАКТОРИНГ” ХХК, “Сентрал экспресс Си Ви ЭС” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас тус тус хувьцаа эзэмшдэг.
-Д.Наянбаяр 268 саяын 2 орон сууцтай бол АВТОМАШИНГҮЙ-
Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр:
-Өөрийн орлого – 27.6 сая
-Гэр бүлийн орлого – 72.5 сая
-Үл хөдлөх хөрөнгө – 268 сая /Нийтийн орон сууц-2/
-Автомашин- байхгүй
-Мал – 25.1 сая
-Хадгаламж – 8.7 сая
-Зээл – 196 сая
-Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 750 ширхэг
Эх сурвалж: Ubn.mn