Н.Номтойбаяр: Эрх барьж буй намууд хэт үрэлгэн төсөв боловсруулсан байна

0

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр 2025 оны улсын төсөв болон Цөмийн энергийн хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийв. 

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:

-УИХ-аар Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Манай Үндэсний эвслээс тус хуулийн төслийг дэмжих нь зөв гэдэг байр суурьт нэгдсэн. Гэхдээ энэ хууль хэрэгжсэнээр үүсэх уран олборлох чиглэлд Франц улстай хамтран ажиллахад анхаарч үзэх хэд хэдэн асуудал бий.

Одоогоос 15 жилийн өмнө Оюутолгойн гэрээг үзэглэж байсан. Үүнтэй холбоотой маш олон улс төрийн асуудал өнөөдрийг хүртэл үүссээр байгаа. Олон улсын гэрээ хэлэлцээрт Монгол Улсын язгуур эрхийг хамгаалах нь маш чухал юм. Харилцан эдийн засгийн хамтын ажиллагаа байх нь дамжиггүй юм.

-2025 оны улсын төсөв чуулганаар хэлэлцэгдээд явж байна. Энэ талаарх эвслийн байр суурь? 

-Шинэ үндсэн хуулиар сонгогдсон 126 гишүүн анхны төсвөө хэлэлцэж байна. Шинэ парламент иргэдийнхээ итгэлийг авахын тулд ажиллах ёстой. Үүний эхлэл нь улсын төсөв. Төсөвт уламжлал болсон байдлаар хандах юм бол улс орон элгээрээ л хэвтэнэ.

Тухайлбал, улсын зарлага өнгөрсөн жил 20 их наяд байсан бол ирэх жил 30 их наяд болжээ. Орлого талдаа баталгаа байхгүй. Түүхий нүүрсний зах зээлээс тооцсон байна. Нүүрсний үнэ хоёр жилийн хугацаанд унасаар байна. Маш өөдрөгөөр авсан байна. Орлого зарлагын зөрүү гарахаар инфляци өдөөгддөг. Халамж, татвар, эдийн засгийн идэвхтэй хүн ам агшиж байна. Хэвийн үйл ажиллагаа явуулж байсан 8200 аж ахуй нэгж үүд хаалгаа хааж 26 мянган иргэн ажилгүй болжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 13 мянган иргэн гадагшаа гарчээ.

2025 оны төсөв, төсвийн төлөвлөлт, төсвийн тухай хуулийн өөрчлөлтүүд нь эрх барьж буй намуудад хэт үрэлгэн төсөв боловсруулах үндэс болсон. Хэмнэх боломжтой маш олон зардлыг хэмнэсэнгүй гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *