Г.Ёндон: Бид аятай, таатай санхүүжилт хүлээж байна

0

Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-ийн инженер Д.Баттулга “Нийслэл хотын хүн ам өсөж,
барилга байгууламжийн нягтаршилтай холбоотойгоор түгээх сүлжээний шугам тоноглол нэмэгддэг.
Гэвч нийт шугам тоноглолын 32 хувь нь 30-аас дээш жилийн насжилттай буюу ашиглалтын хугацаа
дууссан. Хэзээ мөдгүй гэмтэхэд бэлэн болсон 709 ком дэд станц, хуваарилах байгууламж, 1689 км
агаарын шугам, 944 км кабель шугам байна. Ойрын жилүүдэд ашиглалтын хугацаа дуусах дөхсөн
шугам тоноглолоо нэмбэл энэ тоо 60 хувь хүртэл өсөхөөр байгаа. Улаанбаатар цахилгаан түгээх
сүлжээ компаниас жил болгон хөрөнгө оруулалтаар шугам тоноглолыг шинэчлэх ажил хийдэг боловч
энэ хөрөнгө оруулалт хаанаа ч хүрдэггүй. Бидний хийж байгаа ажил нэг алхам урагшлаад хоёр алхам
ухарч байгаатай яг адилхан” гэж ярив.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *