BNEF: Нүүрс Монгол Улсын эрчим хүч үйлдвэрлэлийн гол эх үүсвэр хэвээр байна

0

Монгол Улс цахилгаан, эрчим хүчний 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна

2023 онд Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 хувийг нүүрс бүрдүүлсэн нь эрчим хүчний салбарт гол байр суурь эзэлж байна. Хэдий тийм боловч Монгол Улсад томоохон газар нутаг, нарны туяа, өндөр хурдтай салхи зэрэг цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болох олон эх сурвалж байгааг “BloombergNEF”-ийн тайланд тодотгожээ.

Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд эрчим хүчний суурилагдсан хүчин чадлынхаа 30 хувийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлд зарцуулах зорилт дэвшүүлээд байгаа юм.

Улс орны хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд бодлогын зохицуулалт, зах зээлийн хөшүүрэг, цэвэр эрчим хүчний эрэлт чухал үүрэг гүйцэтгэхийг дээрх тайланд онцолжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *