COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна

0

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 29 дүгээр бага хуралд (COP29)  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг оролцож байна.
С.Одонтуяа сайд хөтөлбөрийн дагуу өнөөдөр /2024.11.18/ Дэлхийн банкны Байгаль орчны асуудл хариуцсан Глобал захирал Валерие Хикей, Зүүн Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн хэлтсийн бүсийн захирал Анна Велленштейн болон холбогдох төлөөлөгчидтэй уулзлаа. 

Уулзалтаар байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн байгальд түшиглэсэн шийдлийг хэрэгжүүлж, хамгийн гол нь үйл ажиллагааг зөвхөн байгаль орчин талаас нь бус, хүн, нийгэм, эдийн засаг талаас нь харж урт хугацааны үр дүнг гаргах чиглэлд хамтран ажиллах саналыг хэлэлцлээ.
 Дэлхийн банкны төлөөлөгчид 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар хурлыг амжилттай зохион байгуулахад Засгийн Газрын дэмжиж, сайн туршлагуудаас хуваалцахаа илэрхийллээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *