Б.Энхбаяр Хятадуудаас сонгуулийн мөнгөө босгосон уу

0

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж Хятад компанид давуу байдал олгосон тухайг бид баримттайгаар мэдээлж байна.

Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард хөрөнгө оруулалттай холбоотой “Аюуд” ХХК, БНХАУ-ын иргэний “Хуашен констракшн Монгол” гэх компаниудын хооронд өмчлөлийн маргаан үүсэж байсан. Гэтэл ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан хүн албан даалгавар нэрээр хувийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн бүртгэхийг даалгасан албан даалгаврыг УБЕГ рүү илгээж байсан нь
түүнийг шүүхэд албадан ирүүлэхэд хүргэжээ.

Уг нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гээд заачихсан. Бүхэл бүтэн Монгол Улсын сайд хүн Үндэсний компанийнхаа эрэг шийдвэрийг гаргаж, Хятадын хөрөнгө
оруулалттай компанид үйлчилсэн нь хуулиас давж, ёстой л “цагаандаа гарсан” үйлдэл. Энэ нь одоо ч маргаан дагуулсан хэвээр байна.
Хятад, Монгол хоёр компанийн маргаан арбитрын шүүхэд хянагдаж байв.
Уг асуудал одоо Хонгконг дахь Олон улсын арбитрын шүүхэд хянагдаж шийдвэр нь тун удахгүй гарахаар хүлээгдэж буй. Бодит байдал дээр Монголын шүүх болон олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буйг мэдсэн
Б.Энхбаяр яагаад мэдэн будилав, яагаад албан даалгавар нэрээр хууль зөрчих болов.
Түүний хууль зөрчиж гаргасан шийдвэрийн цаана ямар ашиг сонирхол байсан бэ гэдгийг Б.Энхбаяр болон Хятад компанийн эзэд л мэдэх нууц.
Энэхүү Монгол, Хятад хоёр компанийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудал 2008 оноос эхэлжээ. “Аюуд” компани хотын А бүсэд байрлах Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх газар дээрээ
оффисын 16 давхар барилга барих төсөлдөө “Хуашен констракшн Монгол” компанийг 100 хувь хөрөнгө оруулалт хийсний дараа барилгын 60 хувийг эзэмшүүлэх гэрээг хийсэн байна.

Гэтэл явцын дунд “Хуашен констракшн Монгол” ХХК-ийн санхүүжилт зогсож, арга буюу “Аюуд” ХХК 2018 онд гуравдагч хөрөнгө оруулагчийн санхүүжилтээр барилгаа
дуусгаж, ашиглалтад оруулснаар дээрх маргаан эхэлсэн аж.

Уг төслийг “Аюуд” ХХК-ийн удирдлагууд гурван хөрөнгө оруулагчийн санхүүжилтээр боссон барилга гэдгээ
мэдээлж “Хуашен констракшн Монгол” ХХК-ийн гаргасан 7.5 сая ам.долларын санхүүжилтийг өр, авлагдаа
бүртгэлтэй тухайг ч мэдээлж байсан. Хоёр компанитай
холбоотой маргааны үйл явц өмнө нь хэвлэлээр гарсан учраас дахин нурших нь илүүц биз.

Б.Энхбаяр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан уу
Б. Энхбаяр Хууль зуй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа 2024.01.16- ны өдөр 1/1 дугаартай албан даалгавар гаргасан байна.

Уг албан даалгаврын 1.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн Y-2203024452 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14242/, Олимпын гудамж, 5 тоот хаягт байрлах, 14,386.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс
“Хуашен констракшн Монгол” ХХК-г хасаж, “Аюуд” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015.08.24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах” арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханд даалгасан.
Харин Д.Дэлгэрсайхан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр улсын байцаагчийнхаа шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон аж.

Угтаа бол Б.Энхбаяр сайдын эрх мэдлээ ашиглаж Хятад компанид давуу байдал олгож албан даалгавар өгөөд явж буй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, улсын байцаагчийн шийдвэр өөрчлөх, хүчингүй
болгох ямар ч эрхийг хуулиар олгоогүй, зөвхөн шүүх эрх мэдлийн асуудал.
Тиймээс албан даалгаврын 1.1 дэх хэсгийг илтэд хууль бус болохыг тогтоолгохоор “Аюуд” ХХК Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тус компани Б.Энхбаярын гаргасан албан даалгаврыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 болон 47.1.7 /түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй/-д заасан захиргааны актын илт хууль бус
болох шинжийг хангасан гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, 2018 онд 100 хувь ашиглалтад орсон барилгыг Б.Энхбаяр яагаад албан даалгавартаа 70 хувийн гүйцэтгэлтэй хэмээн бичих болсон нь, бусдын хөрөнгийн улсын бүртгэлийг залруулахаар Албан даалгавар гаргаж
буй нь, “Хуашин констракшн Монгол” компанид хуулиар олгоогүй давуу байдлыг бий болгож буй зэрэг нь авлигын шинжтэй үйлдэл байсан гэж харагдахаар.
Хятад компани яагаад Б.Энхбаярт гомдол бичив.
Уг нь сайд асан Б.Энхбаяр УБЕГ-ын дарга асан Б.Дэлгэрсайханд албан даалгавар бичих ёсгүй. “Хуашен констракшн Монгол” ХХК улсын бүртгэлтэй холбоотой гомдлоо дараах хуулийн дагуу “Улсын бүртгэлийн ерөнхий
хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг Дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд
түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж заасан.

Гэтэл яагаад тухайн үеийн Хууль зуй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт гомдол гаргав. Түүнийг нь сайд хүлээн авч, улсын бүртгэлийн шийдвэрийг “залруулахыг даалгах” албан даалгавар гаргав.
Хуульд зааснаар бол улсын байцаагчийн шийдвэр өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл бусдын хөрөнгийн улсын бүртгэлийг өөрчлөхийг даалгах зэрэг эрхийг зөвхөн шүүх эрх мэдэл хамаарна гээд цагаан дээр хараар заачихсан.
Уг нь УБЕГ-ын байцаагчид хууль тогтоомжид нийсэн бүртгэлийг хийсэн байхад “хууль тогтоомжид нийцүүлж залруул” хэмээн даалгасан Б. Энхбаяр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж Хятад компанид давуу байдал олгосон нь магадгүй 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших мөнгөө босгосон уу гэх хардлага буйг нуух юун.
Бид дараагийн удаад Б.Энхбаяр албан даалгавартаа дахин хэрхэн яаж хууль зөрчсөн тухайг мэдээлэх болно.

Эх сурвалж: Eren.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *