И.Цэлмүүн шатрын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Итали улсад 12 хоногийн турш үргэлжилсэн Өсвөрийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 31 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч, “Босоо Ноён” клубийн тамирчин И.Цэлмүүн хүрэл медаль хүртлээ. Манай улс өсвөрийн шатрын дэлхийн аваргаас хамгийн сүүлд 2019 онд медаль хүртэж байсан. 5 жилийн дараа тавдугаар ангийн сурагч И.Цэлмүүн шатрын Дэлхийн аваргаас 8 дахь медалийг эх орондоо авч ирсэн нь энэ юм.