“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо

0

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд “Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааныг арваннэгдүгээр сарын 19-22-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгууллаа.  Уралдаанд нийт 40 гаруй албан хаагч идэвх санаачилгатай манлайлан оролцсоноос эхний гурван байрыг шалгаруулсан юм. Тодруулбал, 

  • Тэргүүн байранд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хүний нөөц, сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн О.Билгүүнзаяа; 
  • Дэд байранд Хот байгуулалт, хотын стандартын газрын Зөвлөлийн хурал хариуцсан ажилтан Г.Содбилэг;
  • Гутгаар байранд Нийслэлийн хяналт шалгалтын газрын Хууль, эрх зүй хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сарангэрэл нар тус тус шалгарав. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *