Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 297 дугаар цэцэрлэгийн дэргэд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиоллын ажил дууслаа. Цэцэрлэгийн барилга нь Монгол өв уламжлал, ёс заншлыг агуулсан 4 цомцог гэр, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Тус ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Норовхан ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.