“MYXAYТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг өмнөх ажил үүрэгтэй нь холбоотой асуудлаар баривчилсан гэх мэдээллийг авсан”
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /MYXAYT/-ын ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин MYXAYT-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг баривчилж саатуулсан асуудлаар өнөөдөр тайлбар өглөө.
Тэрбээр “Танхимд ажиллахаас өмнөх ажил үүрэгтэй нь холбоотой үүссэн асуудлаар баривчлах
ажиллагаа явагдсан гэх мэдээллийг аваад байна.
Энэ талаар Авлигатай Тэмцэх Газраас тодруулга авахыг хүсэхэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлнэ гэсэн.
Танхимын сонгууль явдгаараа явна. Бие даасан бизнесийн төлөөллийн байгууллага учраас энэ үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. Хэдхэн цагийн дараа танхимын шина ерөнхийлөгч тодорно. Уг тодорсон хүн гүйцэтгэх удирдлагаа томилох, үүсээд байгаа нөхцөл байдал дээр
дараагийн арга хэмжээг аваад явах боломжтой гэж харж байна” гэв.