Б.Жавхлан: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ Монгол Улсын 2025 оны төсөв шинээр батлагдахыг хүлээх шаардлагатай
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Мэдээлэл хийх үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газраас өргөн мэдүүлэх төсөв нь цоо шинэ төсөв биш засварлагдсан төсөв байх учир аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг батлагдахыг хүлээх шаардлагатай” гэдгийг онцлон хэллээ.