Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна
Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Баянхошуу орчмд агаарын бохирдол хамгийн их буюу 318 гэж заасан бол, Толгойт, МҮОНРТ, 1-р хороолол, Дамбадаржаа, Монгол газар, Шар хад, Налайх, Хайлааст орчимд агаарын бохирдол их гэж /207-295/ гэж зааж байна. Нисэх, 100 айл, Амгалан, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Ургах наран, Яармагт агаарын бохирдол бага гэж /110-184/ зааж байна.
Харин Мишээл экспо, 5 буудал, Богд хааны ордон музей орчимд агаарын хэвийн буюу 79-98, Эрдэнэт 2-р цэцэрлэг, Эрдэнэт Хаягдлын сан орчимд агаар цэвэр буюу 3-26 гэж байна.
Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна.