Цэцэрлэгийн багш нар ханиадны үе буюу ирэх сард 7-14 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг П.Наранбаярт хүргүүлжээ
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо-ноос ирүүлсэн саналыг үндэслэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Боловсролын сайд П.Наранбаярт өвлийн ид хүйтэн, ханиад томууны дэгдэлтийн үед буюу 2025 оны 1-р сард багтаан төрийн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн багш, ажилтнууддаа ээлжээр 7-14 хоногийн цалинтай чөлөө олгож өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлжээ.