Сувд, үнэт чулуу, зоосны экспорт 857.8 сая ам.долларт хүрлээ

0
20241210_152556

Он гарсаар эхний 11 сарын байдлаар манай улс эрдэс бүтээгдэхүүний экспортоос нийт 12726.0 сая ам.долларын орлого олжээ. Тухайлбал, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоосны экспортын орлого 857.8 сая ам.долларт хүрлээ. Энэ нь нийт экспортын 5.9 хувийг бүрдүүлж байгаа юм. Мөн нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 388.2 сая ам. доллар буюу 2.7 хувийг эзэлж байна.

Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харвал манай улс экспортын бараа, бүтээгдэхүүний 91.2 хувийг БНХАУ эзэлж байгаа бол 4.7 хувийг Швейцарь улс эзэлж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *