УИХ-д дахин өргөн барьсан 2025 оны төсвийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

0

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Ийнхүү УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент зургаан сарын хугацаанд 3 дахь төсвөө баталж буй нь энэ юм.
УИХ-ын гишүүний тангаргаа дөнгөж өргөсөн шинэхэн гишүүд төсвийн тодотголыг хэлэлцэж байсан бол түүний дараа 2025 оны төсвийг хуулийн хугацаанд багтаан хэлэлцэж баталсан. Гэвч тэрхүү төсөвт Ерөнхийлөгч хориг тавьснаар Засгийн газраас төсвийг дахин өргөн мэдүүлсэн билээ.
Парламентын гишүүнээр сонгогдсоноос хойш зургаан сарын хугацаанд гурван ч удаа төсөв хэлэлцсэн гишүүд багагүй туршлага хуримтлуулсан биз ээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *