О.Алтангэрэл: Шүүхийн шийдвэр,цагдаагийн орон тоог нэмэх ямар хэрэгтэй юм бэ, эд нар улам тэлээд байна”. гэж хэлэх гишүүн гарсанд харамсаж байна
Төсвийн таналтад Соёл, спортын яамнаас гадна
хуульл сахиулах байгууллага нэлээд өртжээ. Хууль
зүйн сайд О.Алтангэрэл чуулганы хуралдаан дээр энэ
талаар “Төсвөө батлах гэж их юм болж байна даа хэдүүлээ. Хууль сахиулах байгууллагад ирэх жил
нэмэгдүүлэх байсан зайлшгүй шаардлагатай орон
тоог Ажлын хэсэг дээр 100 хувь хасаж сандаргалаа.
Тэр дунд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага,
цагдаагийн орон тоог нэмэх ямар хэрэгтэй юм бэ. Эд нар улам тэлээд байна” гэж хэлэх гишүүн ч гарсанд
харамсаж байна.
Өнөөдөр энэ нийгмийг амар тайван байлгах гэж өдөр
шөнөгүй ажиллаж байгаа энэ хууль сахиулах байгууллагынхандаа анхаарал хандуулаач ээ гэж
хүссэний дүнд Ажлын хэсэг нэмэгдэх орон тооны 50
хувийг зөвшөөрсөнд талархал илэрхийлье. Мөн Цагдаагийн байгууллага Энхийг сахиулах ажиллагаанд оролцох бэлтгэл ажилд зарцуулах эх үүсвэрийг шийднэ гэж Сангийн сайд Ажлын хэсэгт амалсныг энд албан ёсоор хэлж, протоколд тэмдэглүүлье.
Салбарынхаа төлөө хичээж ажилласан Хууль зүйн
байнгын хорооны дарга Дам. Цогтбаатар, гишүүн
П.Сайнзориг, Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд нарт
хууль зүйн салбарын алба хаагчдын өмнөөс талархал илэрхийлье.
Үүнээс гадна цагдаагийн байгууллага яг батлагдсан
нормативасаа 7000 алба хаагч, бусад байгууллагуудад 2000 алба хаагчаар дутуу ажиллаж байгаа шүү” хэмээн байр сууриа илэрхийлэв.