Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллав

0

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж, авлигын эсрэг хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сургалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Нарангарав нээж, ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлэв. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, нийтийн албан тушаалтад тавигдах хориглолт, хязгаарлалт, гарч буй зөрчил дутагдал, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, авлигын гэмт хэргийн талаар зэрэг сэдвийн хүрээнд гарч буй зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Өвөрхангай аймгийн болон сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шинээр сонгогдсон төлөөлөгчид болон ИТХ-ын ажлын алба, нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчийн газрын удирдлага, ажилтан зэрэг 300 гаруй хүн сургалтад хамрагдав.

iaac
iaac
iaac
iaac

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *