Нийслэлд нийт 20,345 га газрыг тусгай хэрэгцээнд авчээ

0

Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн 20345 га газрыг экологийн коридор буюу зурвас нутгийн  зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ. Тодруулбал,  НИТХ-ын тогтоолоор Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5926 га газар, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14419 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна.

Ингэснээр нийслэлийн ногоон бүс түүний хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах, тоо толгойг тогтвортой хэвийн өсгөх, нүүдэл, шилжилт хөдөлгөөнд нөлөөлж буй саадыг бууруулах замаар  амьтдын генетик солилцоог дэмжиж  байгаль, экологийн тэнцвэрт байдал, унаган төрхийг хадгалан хамгаалж тэтгэнэ гэж үзжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *