Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж болон түүний ойрын этгээдүүдэд ШҮҮХ ерөөсөө үйлчилдэггүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажилласан. Тэрбээр энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Ингэхдээ “Ц.Элбэгдорж болон түүний ойрын этгээдүүдэд ШҮҮХ ерөөсөө үйлчилдэггүй. Ц.Элбэгдоржийн үед томилогдсон шүүгч нар ЭЗЭНДЭЭ үйлчилж байна. Тавантолгойг авах нь Ц.Элбэгдоржийн зорилго байсан” гэв.