“ГҮҮПЭР” ЗАЯА
-Өнөөдөр, Оросууд яагаад Монголыг шууд өөртөө нийлүүлчихгүй байгаа юм бэ? Шууд цэрэг орууллаа гэхэд хойт хил онгорхой л байгаа шүү дээ. Яагаад? -Цэргийн хамтарсан сургууль хийх нэрээр оруулсан танкууд нь “Монголчуудын хүсэлтээр үлдэх”-ийн оронд буцаж гараад байгаагийн учир юу вэ? Яагаад ? -Шууд өөртөө нийлүүлэхээ байг гэхэд Белорусийн жишгээр Монголын гэсэн Лукашенког 99,99 хувиар сонгуульд ялуулаад гаргахгүй байгаа юм бэ? Монгол Лука нь ч, шенко нь байсаар байтал, яагаад? -Москвагийн зүгээс Монгол дахь өөрийн хүмүүсээ “зөвхөн чөлөөт сонгуулиар засагт гарч ирсэн” маягтай байлгах гэж цаг, мөнгөө үрээд байгаа юм бэ? Энэ зөөлөн түрэмгийлэл хэнийг цочоохоос айсных вэ? Москва яагаад “Хятадын эсрэг” тэмцлээ шууд Хятадын эсрэг биш харин Хятадын ашиг сонирхолд саад болж чадах барууны хөрөнгө оруулалтын эсрэг ойлгомжтойгоор чиглүүлдэг вэ? Яагаад? Энэ олон яагаадын ганц хариулт нь “Хятад”. Хятад байгаа учраас л ингэж чадахгүй байгаа юм.