Шилэн данс: 2024 онд “Бодь-Электроникс”, “НИК”, “Монгол зам” группууд тендер авалтаар тэргүүлжээ

0

“Шилэн данс”-ны мэдээллээр 2024 оны байдлаарх улсын хэмжээнд хамгийн их мөнгөн дүн бүхий бараа, үйлчилгээ нийлүүлсэн байгууллагын эхний арвыг танилцуулж байна. Жагсаалтыг “Нийслэлийн хөгжлийн сан Хувийн ХОС ТЗК”-ийн хувьд 300 тэрбумаар жагсаалтыг тэргүүлсэн байна.

Харин дараах дэслэлүүдэд “Голомт”-ын Д.Баясгалангийн “Бодь групп”-ийн охин компани болох “Бодь электроникс”, “Монгол зам ” групп, “НИК”, “Эрдэмтранс” кэрэг аж ахуйн нэжгүүд багтсан байна.

Эх сурвалжШилэн данс

Эдгээрээс зарим газрын гүйцэтгэсэн ажлыг задалж харвал, “Бодь электроникс” нь 55 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий,

  1. Замын хөдөлгөөний удирдлагын төв – 41,846,867,370  
  2. Нийслэлийн засаг даргын тамгын газар – 3,521,570,384                             
  3. Боловсролын ерөнхий газар – 3,042,194,800     
  4. Соёлын яам – 1,872,010,200                         
  5. Нийслэлийн цагдаагийн удирдах газар – 836,321,200 
  6. Ховд аймгийн засаг даргын тамгын газар – 469,834,090              
  7. Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газар – 440,739,200 
  8. Хил хамгаалах ерөнхий газар – 408,368,681       
  9. Нийслэлийн цахим хөгжил мэдээллийн технологийн газар – 352,587,283      
  10. Дотоод хэргийн их сургууль – 342,875,500 төгрөг зэргээр “Бодь электроникс”-оос бараа, үйлчилгээ авчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *